Ж.Батзандан: У.Хүрэлсүх надад уурлахдаа Ж.Бат-Эрдэнийг баривчилж хүчийг үзүүлэв, гэхдээ тендер зарлагддаг жил…

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг өнгөрөгч шөнө 00:25 цагт Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай цагдан хорьж, түр саатуулсан.
Тэгвэл түүний төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан “У.Хүрэлсүх надад уурлахдаа Ж.Бат-Эрдэнийг баривчилж хүчийг үзүүлэв, гэхдээ Дарханы замын тендер зарлагддаг тэр жил У.Хүрэлсүхийн дотны найз, Дэд сайд нь Яаманд бус, өөрийнх нь хажууд зөвлөхөөр нь ажиллаж байсан гэдгийг бид мартаагүй” хэмээжээ.

Түүний ах Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын тендерээс их хэмжээний мөнгө авлига авч, бусдад давуу байдал олгосон мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.

Ж.Батзандан: У.Хүрэлсүх надад уурлахдаа Ж.Бат-Эрдэнийг баривчилж хүчийг үзүүлэв, гэхдээ тендер зарлагддаг жил…
Scroll to top