ЦЕГ: Хүүхдийг суулгаагүй автобусны жолоочийг ₮100 мянгаар торгож, хохирогч хүүхдэд эмчилгээний зардалд ₮2.6 саяыг төлүүлсэн

Нийтийн тээврийн автобусанд суухаар гүйж буй сурагчийг суулгаагүй авсан бичлэг иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа бөгөөд тухайн автобусны жолоочийн цалинг 30 хувь бууруулж, гурван сар ажиллуулаагүй гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн.

Мөн тухайн үед “Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас цагдаагийн байгууллага шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан” хэмээн мэдэгдсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өглөө.

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Зүрх Уулын замд Блю Скай ХХК-ний автобусны жолооч “М” нь 9 настай явган зорчигчийг автобусны араас гүйж яваад гэмтэхэд ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгасан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгож, таван оноо хасаж, хохирогч хүүхдэд 2,600,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлүүлж шийдвэрлэсэн байна.

ЦЕГ: Хүүхдийг суулгаагүй автобусны жолоочийг ₮100 мянгаар торгож, хохирогч хүүхдэд эмчилгээний зардалд ₮2.6 саяыг төлүүлсэн
Scroll to top