Автобусны жолооч: Араас дагаж гүйж байгаа хүүхдийг мэдээгүй. Охины гар хугарсан

“Blue bus” компанийн автобусны жолооч эмэгтэй н.Мягмар: Араас дагаж гүйж байгаа хүүхдийг мэдээгүй. Охины гар хугарсан
О. ЭРДЭНЭТУНГАЛАГ:ЭРЭН СУРВАЛЖЛАХ-

ҮЙЛ ЯВДЛЫН МӨРӨӨР 2022-10-05, 123ЖИРГЭХХУВААЛЦАХ
4-071 дугаартай “Blue bus” компанийн автобусны жолооч зөрчил гаргаж, хүүхэд гэмтсэн бичлэг цахим сүлжээнд цацагдаад байна.

Энэ талаар “Blue bus” компанийн автобусны жолооч н.Мягмартай холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Уг хэрэг өнгөрсөн тавдугаар сард болсон. Зүрх уулын эцсийн автобусны буудлаас хөдлөх явцад хүүхэд араас гүйсэн байна лээ. Би хүүхэд араас гүйж байгааг үнэхээр мэдээгүй. Толиндоо хараагүйгээс болж ийм хэрэг болсон.

Охины ар гэрийнхэн гомдол гаргаж, би хоёр сар цагдаагийн байгууллагад шалгагдсан. Ослын улмаас есөн настай охины гар хугарч, зөөлөн эдийн гэмтэл авсан. Эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн.

Тэгээд охины ар гэрийнхэн гомдлоо татаж, хэрэг хаагдсан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан учраас би хоёр сар ажлаа хийгээгүй бөгөөд хариуцлага хүлээсэн. Хүүхэд гэмтсэнд маш их харамсаж байгаа. Би нийтийн тээврийн жолоочоор ажиллаад таван жил болж байна” гэв.

Автобусны жолооч: Араас дагаж гүйж байгаа хүүхдийг мэдээгүй. Охины гар хугарсан
Scroll to top