Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ

Улаанбаатар хотод явган хүний зам дээр ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байсан.

Уг зөрчилд өчигдөр хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ.

“Гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм, журам хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасны дагуу хариуцлага тооцсон” болохыг тодотгов.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг иргэд E-Police аппликэйшныг ашиглан цагдаагийн байгууллагад илгээх боломжтой гэлээ.

Явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ
Scroll to top