Америкт очоод охиноо усан дотор төрүүлсэн. Гэтэл нөхөр маань сандарсан даа миний төрсөн уснаас…

Шинэ ээж болсон бүсгүйчүүд их захиа бичдэг юм байналээ. Би төрөөд бичих сонингоо бичнээ гэж бодож байгаад одоо л боломж гарч байна. 1 сарын өмнө бяцхан үрээ өлгийдөн авлаа. 2 дахь охин маань болохоор бас ч гэж төрөх өвд ө лтийн талаар ойлголт сайтай байлаа.

Анхны охиноо нөхөр бид хоёр оюутан байхдаа олж монголд төрүүлсэн учраас төрөхийг нь би төрж ээж аав нар маань хүн болгосон гэхэд болно. 2 оюутан ямар ч туршлагагүй хүүхдээ ээж аавдаа харуулчихаад кино үзэж гадуур болзоол бас л сайхан гарууд байж ээ одоо бодоход. Сургуулиа төгсөөд нөхөр дахин сурахаар америкт ирсэнээр

2 тусдаа гэр бүл үүсч марга лдаан байнга тохиолдож хардаж хол байгааадаа гоморхсон миний ааш олдохоо байж хэсэг хэцүүдсэн.

Хадам ээж маань хүүхэд хэцүүдлээ 2 талд ингээд хол байвал яваандаа хүүхэд ааваасаа бишүүрхэнэ та хоёр салж сарнина миний охин хойноос нь яв гэсээр байгаад 1 жил хагасын дараа бид хоёр аав дээрээ ирж сая нэг жаргалтай болвоо. Удалгүй бие давхар болов. Бид хоёр шинэ аав ээжийн сургалтанд сууж шинэ хүнээ угтаж авах

бэлтгэлээ хийж арай илүү хариуцлагатай байхаар шийдэв. Хүүхэд олсон цагаас өөрсдөө хадгалдаг цааш нь бага багаар дардаг байсан мөнгөө дахин 2 хувааж 2 хүүхэддээ зориулан хадгалж эхлэв. Шинэ ээжийн өдрийн тэмдэглэл хөтөлж сар бүр гэдэснийхээ зургийг нөхрөөрөө авахуулж угаалгаж альбом хөтлөв.

Нөхөр ажил дээрээ илүү цаг гарахаа больж шууд л бид хоёрлуу яаран ирж намайг амрааж өдөр бүр дуртай хоолыг минь өөрөө бэлдэж орой нь заавал хайр дурлалын сүпер эмо кино нэгийг сонгож үздэг боллоо. Ингэж кино үзэх харилцаанд маш нэмэртэй юмбилээ. Ямар төрлийн кино хамт үзсэнээсээ шалтгаалж орой нь заавал ярилцаж хэлж амжаагүй үгээ гаргаж чаддаг болдог юм билээ. Илүү цаг ажиллах тусам өндөр цалин авдаг ч манай хүн шууд л хүрээд ирнэ. Бид хоёр охин дээрээ туршлагагүй хамаг ачаагаа ээж нараараа үүрүүлсэн учраас одоо л яг жинхэнэ аав ээж болж байгаам шиг хичээж байв. Төрөх эмнэлэг маань орд харш шиг аав нь хамт байх хэсэгтэй ямар төрөлтөөр төрөхөө сонгож болдог их гоё. Бид хоёр усан дотор төрөхөөр шийдэж ярилцав. Эмч маань ч дуртайяа хүлээж авав. Хүүхэд хэвлийдээ усан орчинд байдаг учраас усанд төрөх хамгийн зөв арга гээд их догдлон хүлээв. Миний сүүлийн хугацаа 12 сарын 3 байсан ч хугацаанаасаа өмнө өвдөж эмнэлэгтээ очсон.

Манай хүн гэрийн ажил хийхээр хүүхэд доошлоод хурдан төрнө гээд намайг уг нь юунд ч хүргээгүй бүр зарим жимсийг идүүлэхгүй хориод л асраад байсан байхгүй би хугацаанаасаа өмнө төрлөө. Усандаа өв дөж массажлуулж нөхөр дуу дуулаал баахан жоке ярьж ганцаараа инээж сандарсаар би төрлөө. Өвдсөн цагаасаа хойш 2 цагийн дараа эсэн мэнд амаржив. Усанд төрөх өвдөлт багасч их хөнгөхөн төрдөг юм билээ. Манай хүн сандарсандаа миний төрсөн уснаас хутгаж уусныг эс тооцвол хөггүй аятайхан төрлөө. Монголоос эмээ өвөө нь энэ 2 яааг бүтэлгүйтнэ гээл байнга үглээстэй хэлээстэй гэхдээ шинэ аав ээжийн сургалтанд суусан 2 чинь шалгалтанд унахгүй маш сайн байгаа даа.

Охиндоо Уран гэж нэр өгөөд нөхөр мөрөөдлөө билүүлсэн. Учир нь анхны охиндоо энэ нэрийг өгөхөөр зүтгээд зүтгээд дийлээгүй өвөөгийн даалгавраар Ундармаа гэж нэртэй болсон байдаг юм аа.

Нөхөр маань монголдоо байж байгаад саяхан энд ирсэн юм. Бид анхны хүүхдээ өлгийдэн авахын өмнө хэрэндээ л их хичээлээ. Шинэ аав ээжийн хичээлд сууж сэтгэлзүйгээ бэлдэж манай хүн хүүхдээ хоног тоолон хүлээсэн юм. Төрөх хугацаа болж бид эмн элэ гтээ хэвтлээ. Бид гэж нөхөр хамтдаа л даа. Хачин сайхан тухтай өрөөнд нөхөртэйгээ хамт төрөхөө хүлээгээд эм ч илгэ эгээ хийлгэж эхлэв. Нөхөр сандраад байн байн гарч там хи лаад. Эмнэлгийн орчинд тамхилах орон зай байхгүй нэлээн хол явж тамхиа татдаг. Тэгээд та мх иа татахаар гараад удаагүй байтал сувилагч ирээд төрөх өрөө рүү шилжүүллээ.

Дусал тариа залгуулан би ч хатан хаан шиг хэвтэж байв. Манай хүн байдаггүй. Эмч намайг сатааруулан элдвийн зүйл асууж яриа өдөөл гэтэл манай хүн байдгүй ээ бүр. За тэгээд өвдөлт хоорондын зай ойртчихсон байсан болохоор удаан хүлээлгүй би ч өөрийгөө яая гэж байж нөхрөө нэг их бодсонгүй. Орон дээрээ 45 минут бараг болж байж би төрлөө. Хүчтэй өвдөлт арилж сая нэг эрүүл саруул ухаанаар эргэн тойрноо хартал нөхөр маань орж ирээгүй л байлаа. Хүүг минь шууд хүйг нь тасдаад цааш нь аваад явчихав. Яг тэр үeд түргэний орон дээр нэг хүн өргөөд оруулаад ирдэг юм байна. Хажуу тийшээ хартал манай нөхөр. Яачихваа хүүe яаанаа яасан юм болоо гээд л эм чэ эс асуутал эм нэл гийн коридотр төрөх өрөө хайгаад төөрөөд явж байхад нь өөр нэг сувилагч хятад хүн байна гэж бодоод өөр төрөх өрөөлүү оруулчихаж.

Тэр өрөөнд хятад эмэгтэй яг төрж байж хэхэ. Манай хүнийг тэр эмэгтэйн нөхөр гээд андуурчихсан байж. Яваад ортол юу юугүй эмэгтэй хүн ор ил оод л нүдэн дээр нь хүүхэд нь гараад ирсэн гэнэ. Эмч шууд нөхрийг маань нааш ир гэж дохиод аав нь хүйг нь хайчлаарай гээд хайч өгөөд инээмсэглэсэн манай хүн шокноосоо гарч чадалгүй юу гэснийг нь ч ойлголгүй шууд л хүйг нь чичрэн салганан байж хайчлаад газар дээрээ ухаан алджээ.

Нөгөө эмэгтэй бүүр гайхаад энэ хүн миний нөхөр биш гэж дараа нь хэлсэн байгаан. Ази төрөгч өөр тасагт байгаа гээд авчирч байгаа нь тэр гэнэ. Манай хүн хэлэндээ тааруу тэгж хөглөж явж байгаад өөр мамаг бараг эх барих нь холгүй хажуунаас нь хараад хүйг нь хүртэл тас л аад өөрийнхөө хүүг төрөхийг харж чадаагүй ухаан орсондоо. За тэгээд хүүдээ 4 хоногийн өмнө нэр өгвөө бид 2. Будаанд нэр хуйлаад монголд байгаа 2 эмээ 2 өвөөгийнх нь өгсөн нэрнүүдийг нэмж бичээд шигшээд гаргаад иртэл Бон бон гэсэн нэр гараад ирдэг юм даа. Омg юун нэр яачихваа хэн ийм нэр бичвээ гэтэл манай хүний дэлгүүр гарах үeд би бон бон олуул аваад ирээрэй идмээр бна гээд сануулаад бон бон гэж бичсэн цаасыг хамт хуйлчихсан байдаг юм даа. Эгээтэй л хүүдээ бон бон гээд нэр өгчөөгүй. Аан тийн манай хүн нөгөө хүүхдийн хүй хайч лас наасаа хойш та м хи татах хүсэлгүй болчихсон ххэ.

Өөрөө хүртэл гайхаад сонин юм даа би одоо хүний хүйс хайчласан юм байхдаа гээд бодоол байгаа. Хадам ээж залгаад за миний хүү аав боллоо хүүдээ баяр хүргэe. Хүү нь ямар байна. Гэсэн чинь аа жижигхэндүү, 2 хөлтэй 2 гартай бас нүдтэй гэж үү. Тэгснээ хүүгээ унтаж байгааг харж гөлөрч сууж байснаа эргэж хараад хайраа одоо тэгээд манай хүү хэзээ намайг ааваа гэж мэдэх болоо. Мэдэхгүй байвал яанаа гэдийн. Юугжаан ааваа гээд л нүдээ нээгээд л хэлд ороод бас ааваа л гэнэш дээ гэсэн чинь Үгүй ээ хүүхэд эхний 3 сар ээжийгээ л хардаг цаана нь байгаа зүйлийг олж хардаггүй бүрсгэр байдаг гэсэнш би одоо харагдахгүй байхдаа 3 сар яахуу гэж үү. Уур хүрмээр ч юм шиг инээд хүрмээр ч юм шиг. Аав болсоноос хойш мэдрэмж нь өөрчлөгдөөд нэг тийм өгөөмөр болчихсон гэнэ манай хүн. Гудманд явж байсан муурын зулзага тэврээд ороод ирсэн.

Өрөвдөөд аваад ороод ирлээ гэсэн. Бас дуу зохиомоор санагдаад байгаа гэсэн. Гэхдээ нот мэдэхгүй хха. Бас өдрийн тэмлэглэл бичиж хүүдээ том болохоор нь уншуулна гэнэ. Аан бас хүүгээ найз охинтой болохоор нь хориглолгүй байнга уулзуулж байх юм гэнэ. Хаа байсан найз охин дөнгөж мөөмөө идэж байгаа миний үрийг хэхэ. Удахгүй эх орондоо хаврын сайхан өдөр бууна. Грүппийнхээ зохиодог гоё лeкцүүдэд алгасахгүй сууж грүпийн олон хөөрхөн шинэхэн ээжтэй найзлаж эх орондоо гэр бүлээрээ сайхан

Америкт очоод охиноо усан дотор төрүүлсэн. Гэтэл нөхөр маань сандарсан даа миний төрсөн уснаас…
Scroll to top