Арменд мал малладаг Монгол дуучин эмэгтэй одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна гэв

Арменд амьдардаг Оюунчимэгийн Баяндолгор хэмээх Монгол эмэгтэй өөрийнхөө амьдралын талаар ярьжээ. О.Баяндолгор 14 жилийн өмнө Граата Ерицян хэмээх Армен эртэй гэрлэсэн бөгөөд тухайн үед нөхөр нь Улаанбаатарт ажилладаг барилгачин байжээ. Удалгүй О.Баяндолгор Варсик хэмээх охин, Аршак хэмээх хүүтэй болжээ.’

Тэд хоёул Монголд төрсөн. Харин нөхрийнхөө өвчний улмаас Армен уруу нүүсэн байна. Граата Ерицян Монголд байхдаа зүрх нь өвдөх болж, эмч нар түүнд Монголыг бодвол нам дор газар амьдрахыг зөвлөсөн байна. Монгол Улс далайн түвшнээс дээш их өндөрт оршдог бөгөөд Армен эрд Монголын уур амьсгал таарахгүй байсан аж.

Ингээд 2011 онд Армен уруу нүүсэн Б.Оюунчимэг одоо хүү, охин хоёрынхоо хамт Армений Гегаркуник мужийн Антарамех тосгонд амьдардаг. Хэдийгээр түүний нөхөр

Мартуни тосгоных ч буцаад очиход нь төрөлх тосгонд нь амьдрах газар олдоогүй учраас Антарамех тосгонд иржээ. 2011 онд Антарамех тосгонд очсон тэд нэгэн нурж унах шахсан байшин олж түүнийгээ засч янзлан амьдарч эхэлсэн байна. Харин 2015 онд О.Баяндолгорын нөхөр зүрхний шигдээсээр нас барсан байна.

Антарамех тосгон нь Гегама уулын бэлд оршдог жижиг тосгон бөгөөд 163 хүн амтай аж. Эндхийн иргэдийн ихэнх нь Азербайжаны Шамкор муж дахь Армен иргэд бүхий тосгодоос ирсэн цагаачид аж. Хөрш Армен, Азербайжан улс газар нутгийн эзэмшлийн асуудлаар олон жил дайтаж, Азербайжанд Армений цөөнгүй тосгон харьяалагдах болжээ.

Юутай ч, Азебайжанаас ирсэн дээрх иргэд 1988-1989 онд Антарамех тосгоныг байгуулсан байна. Энд О.Баяндолгор хэмээх Монгол эмэгтэй тосгоны бусад оршин суугчдын адил амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуй эрхэлж, хүнсний ногоо, амтат гуа тариалж байна. Антарамех тосгон нь далайн түвшнээс дээш 1575 метрийн өндөрт оршдог бөгөөд хар замгүй, бартаатай шороон замтай аж. Тиймээс тэнд очиж Монгол эмэгтэйн талаар сурвалжлах гэсэн Армений сэтгүүлчдийн баг явах боломжгүй болсон суудлын тэргээ сольжээ.

Армений сэтгүүлчид Антарамех тосгонд очихдоо замдаа ойролцоох мужид хүртэл Монгол гэр бүлийн талаар мэддэгийг анзаарсан байна. Харин тосгонд очсоны дараа антарамехчүүд Монгол эмэгтэйг их ажилсаг хэмээгээд ихэвчлэн түлээний мод түүхээр ой уруу явж, илжгэн дээрээ түлээ ачсаар гэртээ ирж харагддаг гэжээ. Юутай ч, арменчүүд Монгол эмэгтэйд их сайн ханддаг ба О.Баяндолгор ч тэднийг их найрсаг хэмээв.

Түүний хэлснээр, тэр хоёр хүүхдийнхээ хамт Арменд аз жаргалтай байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт Монголдоо очих байх гэхдээ одоо би буцаж очихыг хүсдэггүй гэж хэлжээ. Түүний 11 настай Варсик охин, 9 настай Аршак хүү сургуульд явж армен хэл сурч монгол хэлээ бараг мартсан ч ээжийнхээ хамаатнууд ярихад монголоор ярьдаг байна. Гэхдээ утасны төлбөр их үнэтэй учир тэр бүр хамаатнуудтайгаа ярьж чаддаггүй аж.

Мөн “Миний хамаатнууд их хурдаг ярьдаг учраас би сайн ойлгож чаддагүй” гэж 9 настай Аршак хүү ярьжээ. Харин Арменд мал маллах болсон О.Баяндолгор эмэгтэй урьд нь Монголд дуучин байжээ. Тэгээд тайзан дээр дуулж байгааг нь авсан олон зураг бүхий зургийн цомгоо сэтгүүлчдэд үзүүлж, Армен дахь одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэжээ.

Арменд мал малладаг Монгол дуучин эмэгтэй одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна гэв
Scroll to top