Тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн “Цурам ажиллагаа” үзэлтийн тоогоороо 2022 онд Монголд гарсан бүх киног тэргүүлжээ

2022 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарсан кино уран бүтээлүүдийг үзэлтийн тоогоороо Фантастик продакшны бүтээл “ЗУРА 2: Цурам ажиллагаа” кино тэргүүлж байна. Энэ оны 9-р сарын 9 нд нээлтээ хийсэн уг кино хамгийн богино хугацаанд 150,000 үзэгчдийн хүртээл болсон гэдгийг Кино театруудын Менежментийн холбооноос онцоллоо.

Фантастик продакшн “Цурам ажиллагаа” бүрэн хэмжээний уран сайхны киногоо энэ сарын 9-ний өдөр олны хүртээл болсон.

Уран бүтээлчдийн зүгээс:

“Цурам ажиллагаа УСК-нд Малайз, Сингапур, Хонконгийн жүжигчидтэй хамтарч ажилласан. Казакстан улсын пиротехникчидтэй мөн хамтран буу, сум, дэлбэрэлт зэрэг үзэгдлүүдийг хэрхэн бодит байлгах хийц дээр ажилласан дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандартын дагуу хийхийг маш их хичээсэн. Цаашид Монголчууд ийм кино хийдэг шүү, хоцрогдоогүй шүү гэдгий харуулахыг хүсэж байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд ч мөн холливүүдэд ашиглладаг ARRI камер ашигласан.

Киноны зураг авалт 52 хоног үргэлжилсэн. Тайланд, Солонгос, Монгол улсад зураг авалтууд хийгдсэн. Нийт төсөв тэрбум гаруй төгрөг болсон. Ирэх 11 сараас гадаадад байгаа монголчууддаа гаргахаар дэлхийн аялалдаа гарна гэлээ

Тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн “Цурам ажиллагаа” үзэлтийн тоогоороо 2022 онд Монголд гарсан бүх киног тэргүүлжээ
Scroll to top