Миний нөхөр одоо Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажилладаг Ж.Батбаатар гэдэг хүн байдаг

Миний хувьд энэ хүнд байнга зодуулж сэтгэл санаа, бие физелогийн хувьд хүчирхийлүүлж ирсэн боловч тэвчээд олон жил болсон. Одоо цаашид тэсч тэвчиж чадахгүй.

Өнгөрсөн 9 сард намайг зодох үед нь би цагдаад гомдол гаргаад шалгуулсан юм. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл гарч одоо Батбаатар мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгагдаж байгаа. Хэдий тусдаа байгаа ч би энэ хүнээс маш их айж байна. Утсаар, чатаар байнга дарамталж энэ хэргийг удахгүй хаалгана, чи хэн ч биш болно гэх зэргээр сүрдүүлэх болсон. Тагнаж чагнадаг ажил хийдэг болохоор нь өөрийнхөө утсаар ч ярьж чадахаа больсон.

Би аргагүйн эрхэнд намайг хамгаалалтад аваач гэж хүсэлт гаргаж байж гэрч, хохирогчийн хамгаалалтад орсон.

Батбаатар хурандаа цолтой, цагдаад олон жил дарга хийсэн болохоор найзууд нь бүгд цагдаагийн дарга нар бас улс төрч нартай ойрхон байдаг.
Говь-Алтай аймгийнх гэдгээрээ Амарбаясгалан, гишүүн Энх-Амгалан нартай найзууд бас Батбаатарын аав аймгийн засаг дарга олон жил хийсэн хүн.

Одоо шалгагдаж байгаа хэргээ хаалгах гээд Мөрдөн байцаах албаны дарга Батсуурийг дарамталж байгаа гэж хүнээс сонслоо. Аргагүй байхаа найз нь Амарсанаа гээд Цагдаагийн дэд дарга.

Бүүр шалгагдаж байхдаа Солонгос улс руу аялалаар явчихсан. Би энэ хэрэг шударгаар шалгагдана гэж итгэхгүй байна. Угаасаа дарга нарт хууль үйлчилдэггүйг та мэднэ.

Та л олны анхааралд оруулж өгвөл энэ хэрэг хаагдахгүй гэж итгэж найдаад хандлаа. ЭХ СУРВАЛЖ https://paparazzi.mn/

Миний нөхөр одоо Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажилладаг Ж.Батбаатар гэдэг хүн байдаг
Scroll to top